Иракт Америкийн шинэ хүчин нэмэгдсэнийг мэдээлэв

Хуучирсан мэдээ: 2016.09.29-нд нийтлэгдсэн

Иракт Америкийн шинэ хүчин нэмэгдсэнийг мэдээлэв

Фото: Berci Feher / Zumapress / Globallookpress.com

Иракийн Ерөнхий сайд Хайдер аль-Абади Иракт Америкийн цэргийн шинэ хүчин ирж байгаа тухай мэдээлэв. Тэд Мосул хотыг “Исламын улс” бүлгийн дайчдаас чөлөөлөхөд туслах үүрэгтэй гэнэ. 

“Америкийн ерөнхийлөгч Барак Обама цэргийн зөвлөх, сурагчдыг нэмэгдүүлэх манай засгийн газрын хүсэлтийг хүлээн авсан” гэж аль-Абади мэдэгдэв. Харин хичнээн тооны хүн ирж байгааг тэр  хэлсэнгүй.

Цагаан ордон ба Ойрхи  Дорнод дахь Америкийн цэргийн командлагч, генерал Жозеф Вотел энэ мэдээллийг баталжээ. Мосул хотын төлөөх гол тулалдаан аравдугаар сарын хоёрдугаар хагаст эхлэх бололтой. 

Одоо Иракт 4,4 мянган Америкийн цэрэг байгаа ба тэд цэргийн зөвлөхүүд болон довтолгооныг араас дэмжих ажиллагааг явуулдаг.

Мосул нь Иракийн хоёр дахь том хот юм. Хотыг исламчууд 2014 оны зун эзэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж