Өнөөдөр болж буй НИТХ-ын нэгдсэн хуралдааны үеэр хотын дарга С.Батболд баар, цэнгээний газруудын талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг баар, цэнгээний газруудын талаар иргэд, оршин суугчид байнга гомдол гаргадаг. Энэ нь Монгол Улсын зарим хууль тогтоомжийг зөрчсөн байдаг. Бид энэ асуудал дээр зарчим барина. Байрны дор үйл ажиллагаа явуулдаг бааруудыг хаах асуудал яригдана гэсэн үг. Баарууд ажиллаж болно. Гэхдээ хотод татвараа төл. Иргэдэд халуун хоолоор үйлчилдэг бай. Харуул хамгаалалттай бай. Дэлхийн стандартад нийцэхүйц хөгжимтэй, халуун хоолтой, хамгаалалтын албатай. Өөрөөр хэлбэл, иргэдийн ая тухтай, аюулгүй байх нөхцлийг бүрэн хангасан бол 04.00 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрнө“ гэлээ.
Д.ЖАГАР