Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагын нэгдүгээр орлогч дарга Виктор Познихир Сирид байдал хурцадсан талаар мэдээллээ. “Алеппо ба Хама мужуудад сөрөг хүчний отрядууд долоо хоногийн гал зогсоох дэглэмийг ашиглан, хүч сэлбэж, довтолгоонд орлоо. Бид гал зогсоох дэглэмийг хугацаагүй болгож үргэлжлүүлэхийн төлөө байсан ч исламын дайчид түүнийг таслан зогсоолоо” гэж генерал мэдэгджээ.
Засгийн газрын цэргийн байрлалыг буудах тэдний ажиллагаа хоёр дахин нэмэгдсэн байна. Үүний зэрэгцээ, террористууд Алеппо хотын зүүн дүүрэгт химийн довтолгоо хийхээр бэлтгэж байна гэсэн мэдээлэл ирсэн байна.
Есдүгээр сарын 9-нд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар Сирийн талаар хамтран ажиллах тохиролцоог Швейцарьт уулзахдаа хийсэн юм. Түүн дагуу гал зогсоох дэглэм есдүгээр сарын 12-ноос эхлэн бараг долоо хоног үргэлжилсэн юм. Үүний өмнөх өдөр Оросын ГХЯ өөрийн сайтад эл тохиролцооны бичиг баримтыг нийтэлсэн байжээ. Харин АНУ бичиг баримтыг нийтлэхийн эсрэг байсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР