Сонгогчдод мэдээллээ шалгахыг сануулж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

Сонгогчдод мэдээллээ шалгахыг сануулж байна

Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтыг гаргаж, сонгуулийн хэсгийн санал авах байранд хүргүүлсэн байна.

Орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 19-нд болно. Иймд сонгуулийн насны иргэд оршин суух хэсгийнхээ санал авах байранд очиж өөрийн мэдээллээ шалгахыг сануулж байна. Хэрэв мэдээлэл зөрүүтэй буюу буруу бүртгэгдсэн байвал улсын бүртгэлийн холбогдох нэгжид 10 дугаар сарын 4-ны дотор бичгээр гомдол гаргах эрхтэй юм байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж