Панам улсын ерөнхийлөгч асан Маурисио Мартинеллиг сөрөг хүчний эсрэг тагнуулт ажиллагаа явуулсан хэргээр эрүү үүсгэн АНУ-аас Панамд шилжүүлэн өгөхийг хүссэн байна.
Панамын гадаад хэргийн сайдын мэдээлснээр 2009-2014 онуудад ерөнхийлөгчийн алба хашиж байсан Маурисио Мартинелли нь АНУ-ын Миами хотод амьдарч байгаа бөгөөд Вашингтон дахь Панамын Элчин сайдын яамаар дамжуулан АНУ-ын Төрийн Департментэд түүнийг Панамд шилжүүлж өгөх хүсэлтийг албан ёсоор гаргасан аж.
Маурисио Мартинелли нь ерөнхийлөгч байх хугацаандаа улс төрийн сөрөг хүчний эсрэг тагнуулт ажиллагаа явуулахын сацуу сэтгүүлчийн утас болон имэйлийг нууцаар шалгадаг байсан, мөн түүнчлэн их хэмжээний авилгал авсан зэрэг хэргүүдэд буруутгагдаад байна. Панам нь Мартинеллийг баривчлах, шилжүүлж өгөх албан ёсны хүсэлтээ өнгөрөгч зургадугаар сард АНУ-д анх гаргаж байжээ.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: RT