Испанийн дотоод хэргийн сайдын мэдээлснээр Испани, Герман болон Бельгийн удирдлагууд тус гурван улсад идэвхитэй бөгөөд аюултай үйл ажиллгаа явуулах зорилгоор Исламын Улс бүлэглэлийн үүрийг бий болгох гэж байсан таван хүнийг баривчилсан талаар өнгөрөгч лхагва гаригт /2016.09.28/ мэдээлсэн байна.
Тэдгээр таван хүний нэг нь марроко, дөрөв нь испани хүмүүс байсан аж.
Гэмт этгээдүүдийн хоёр нь Барселонд, нэг нь Бруселиэс, нэг нь Германы Вупперталаас баригдсан байна. Дотоод хэргийн сайдын хэлж буйгаар Герман, Бельгийн хууль сахиулагчид Испанийн цагдаа нартай хамтран ажилласан байна. Тус гэмт этгээдүүд нь ИУ бүлэглэлийг алдаршуулах, Сири болон Иракт үйл ажиллагааг явуулж буй террорист бүлэглэлүүдэд мэдээлэл тараахдаа олон нийтийн сүлжээг ашигладаг байсан аж.
2015 онд Испани улс онц сэрэмжтэй арга хэмжээ авснаас хойш нийт 143 ИУ бүлэглэлийн цэргүүдийг баривчилсан байна.
Г.Анударь
Эх сурвалж: Reuters