Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүч, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт өнгөрсөн даваа гаригт болсон. Тэгвэл уг шалгалтын дүн гарчээ.
Дээрх гурван яамдын Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад нийтдээ 13 хүн оролцсон байна.
Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд 5 хүн, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад 2 хүн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад 6 хүн өрсөлджээ.
Сонсогдож буй мэдээгээр БСШУСЯ-ны болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хэдийнэ тодорсон гэсэн мэдээлэл байна.
Тухайлбал, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар жүжигчин Б.Амарсайханы төрсөн эгч Б.Баярсайхан, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар З.Мэндсайхан томилогдох нь тодорхой гэсэн яриа улс төрийн хүрээнд яригдаж байна.
Б.БАТ