2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн үнэт цаасны арилжаагаар “I” “II” болон “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн нийт 118,356 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Мөн 1,007 ширхэг ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаар арилжигдаж нийт 155,520,833.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 825.11 нэгж болж 1.22%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,386,785,221,455.00 төгрөг боллоо.
Арилжаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ