УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.29-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдээлэл хийнэ

УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өнөөдөр 14.30 цагаас Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна. Энэхүү мэдээлэл нь “Эрдэнэт” үйлдвэртэй холбогдох аж.

Оросууд “Эрдэнэт” үйлдвэрт эзэмшиж байсан 49 хувиа зарах шийдвэр гаргаж, түүнийг нь Монголын хувийн хэвшлийн компани худалдаж авсан.

Гэхдээ энэ асуудлыг МАН-ын зүгээс хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн төдийгүй Засгийн газраас эл асуудлыг судлах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа.

Засгийн газар шинээр байгуулагдсан даруйд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Засгийн газрын анхны хийх ажил бол “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн луйврын учрыг олж, ард түмэнд үнэн зөв мэдээллийг өгөх ёстой. Энэ асуудлыг би шахаж ажиллах болно гэдгээ мэдэгдэж байсан юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж