“Шүүдэр дундуур” ирэх сарын 10-наас дэлгэцнээ гарна

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

“Шүүдэр дундуур” ирэх сарын 10-наас дэлгэцнээ гарна

Ардын зураач Г.Одонгийн "Ажлын дараа" зургаас сэдэвлэсэн "Шүүдэр дундуур” уран сайхны кино ирэх аравдугаар сарын 10-нд нээлтээ хийхээр товлогджээ.

“UB film” студийн уран бүтээл "Шүүдэр дундуур" уран сайхны киноны найруулагчаар Б.Отгонзориг, зохиолчоор Л.Таванбаяр, Б.Отгонзориг, Б.Баярхүү, зураглаачаар Э.Доржсүрэн, ерөнхий продюсераар М.Зоригт ажилласан байна.

Мөн тус киноны гол дүрүүдэд Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тэргүүтэй жүжигчин Л.Эрдэнэ-Очир, Г.Золбоот, Д.Бямбацогт, У.Батбаатар, М.Дорждагва, О.Мөнхдалай, Б.Батмаа нар тогложээ. 

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж