Хойд Солонгосын хүүхдүүдэд туслахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2016.09.29-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын хүүхдүүдэд туслахыг уриаллаа

“Хүүхдийн төлөө амьдрах ухаан” төвөөс өнөөдөр хэвлэлийн хурал хийж, “Хойд Солонгосын хүүхдүүдэд туслая” аяныг эхлүүлж буйгаа мэдэгдлээ. Тус аяны хүрээнд олон нийтийн газар хандивын хайрцаг нээх, иргэд аж ахуйн нэгжид хандах, дулаан хувцас цуглуулах ажлыг зохион байгуулах юм байна.

Тус төв нь 1992 оноос хойш гамшиг зовлонд нэрвэгдсэн дотоод, гадаадын хүүхэд, гэр бүлд тусламж үзүүлэх, үнэ төлбөргүй зөвлөгөө өгч ажиллаж иржээ.

Энэ хугацаанд эрх нь зөрчигдсөн, гамшигт өртсөн, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 1000 гаруй хүүхдэд эрхзүйн зөвлөгөө өгч, хүнд өвчинд нэрвэгдсэн 10 гаруй хүүхдэд эмчилгээний зардлын тусламж үзүүлжээ. Мөн БНХАУ-ын Сичуан мужид болсон гамшгийн үед Хятадын хүүхдүүдэд тусалж байсан бол энэ удаад Хойд Солонгосын хүүхдүүдэд туслахаар болсон гэв. Учир нь тус улсад наймдугаар сард нүүрлэсэн хүчтэй салхи шуурга, аадар борооны улмаас 138 хүн амиа алдаж, 11 мянган м.кв бага дунд сургуулийн байшин, 2637 м.кв цэцэрлэг, хүүхэд саатуулах байр эвдэрч сүйдсэн байна.

Тиймээс тус улсын хүүхэд багачуудад тусламжийн гараа сунгах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэд хэсэг бүлгээрээ нэгдэж дулаан хувцас, эд зүйлээ цуглуулаад тэдэнд хандаж нэгдэхийг уриаллаа. Тухайлбал, 98984576, 88890682 утсанд болон Төрийн банкны 240109871209 гэх Тулах цэг сангийн дансанд хандаж болох юм байна.

М.КЕЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж