Д.Сумъяагийн амьдрал кино урлагийг чимлээ

Хуучирсан мэдээ: 2016.09.29-нд нийтлэгдсэн

Д.Сумъяагийн амьдрал кино урлагийг чимлээ

Рио-2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн “Цагаан хадаг” уран сайхны кино өчигдөр /2016.09.28/ нээлтээ хийлээ.  

Монгол улсын кино урлагийн түүхэнд спортын сэдвээр хийгдсэн кино ховор бөгөөд “Хань”, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” гэсэн уран бүтээлүүдээс хойш энэ буухиа тасраад буй юм. Харин “Хүлэгү пикчерс” кино компаний уран бүтээлчид спортын сэдвийг онцлон харж “Монголын жүдо бөхийн холбоо”-той хамтран тамирчны бодит түүхээс сэдэвлэсэн Монголын анхны орчин үеийн их спортын “Цагаан хадаг” нэртэй кино хийх болсноо одоогоос хагас жилийн өмнө “Гэр контент” группийн нээлтийн үеэр зарлаж байсан билээ. 

“Цагаан хадаг” уран сайхны киноны ерөнхий найруулагчаар “Бодлын хулгайч”, “Үргээлэг”, “Босуул”, “Lovers” зэрэг уран бүтээлүүдийг үзэгчдэдээ хүргэсэн найруулагч Ж.Сэнгэдорж ажиллаж, кино зохиолыг залуу зохиолч Т.Номуунзул бичжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж