Согтууруулах ундаа болон бусад зүйлүүдэд Чингис хааны нэрээр нэрлүүлэхгүй байх үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж байгаа талаар “Төрт Ёс Хаадын сан”-гаас өнөөдөр /2016.09.28/ мэдээлэл хийлээ.
Чингис хааны нэрээ нэрээр архи тамхи, болон бүх согтууруулах төрлийн ундааг оноон нэрлэхийг хориглох зарлиг гаргаж үйл хэрэг болгохыг хичээнгүйлэн гуйж байгаагаа илэрхийлсэн ил захидалыг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан есдүгээр/2016/ сарын долооны өдөр бичсэн байна. Хариу ирхээс шалтгаалаад дараагийн шатны үйл ажиллагаагаа явуулна гэсэн юм.
Их хааны нэрийг хэрэглэх тухай цогц бодлого боловсруулж, хуулийн хүрээнд шийдүүлэх шаардлагатай байгааг тэд хурлын үеэр онцоллоо. Их эзний нэрээр архи тамхи, болон бүх согтууруулах төрлийн ундааг эс нэрлэх нь нэг талаас эх түүх, их хаанаа хүндэтгэх, нөгөө талаасаа Монгол түмний хэдэн мянгаар баримталж ирсэн бэлгэдэл хийгээд ард олноо үлгэрлэн дагуулах зэрэг олон давуу талтай гэдгийг Түүхийн ухааны доктор,профессер Г.Шагдар хэлсэн юм.
Зохиолч сэтгүүлч Б.Ойдов “Чингис архийг Францын Напелон дарстай адилтгаж манайхан үйлдвэрлэх болсон. Напелон дарс нь Францид үнэтэй дээд зэрэглэлийн дарсанд тооцогддог. Францчууд Напелон дарсны шилийг гэртээ хүндэтгэж хадгалдаг, аль эсвэл шил тушаах газар өгдөг. Гэтэл манайхан дунд Чингис архины шил гудамжинд хэвтэж байх нь энгийн үзэгдэл мэт болсон. Энэ л хамгийн том алдаа. Бид Чингис хааны нэрийг ариун тунгалаг байлгах ёстой “ гэлээ.
Э.СОСОРБУРАМ