Дэлхийд таргалалтгүй, урт наслалтаараа япон улс нэгдүгээрт жагссаар байна. Тэгвэл таргалалтгүй эрүүл урт амьдрахын тулд япончуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг гурван хүнсний ногооны талаар хүргэе.
Цагаан манжин
Түүхий цагаан манжинд ферментүүд ихээр агуулагддаг. Жишээлбэл, цардуулыг задлах фермент, уураг задлах фермент, өөх тос задлах фермент зэрэг байдаг ба нэг үгээр хэлбэл хоол боловсруулалтыг сайжруулдаг гэсэн үг юм.
Фермент нь 50℃ халахад л бүх витаминлаг чанар нь алдагддаг тул түүхийгээр идэх нь маш чухал ба ялангуяа үзүүр хэсэг болон хальсыг хэрэглэх нь илүү үр дүнтэй. Түүхий цагаан манжинг гаднах хальстай нь хэрэглэх явцдаа сайтар угаах шаардлагатай.
Сонгино
Өдөрт 30гр сонгино хэрэглэснээр дотор өөх хайлж, цусан дахь сахарын хэмжээг бууруулж, элэгний үйл ажиллагааг сайжруулдаг байна. Сүүлийн үед жүржийн жүүсэнд миксердсэн сонгино, мөс хийж уух нь хамгийн амархан аргын нэг болоод байна.
Улаан лооль
Улаан лоольд тослогийн бодисын солилцоог сайжруулдаг витамин В6 амин дэм ихээр агуулдаг. Мөн витамин С ихээр агуулдаг тул хөгшрөлтийн эсрэг үр дүн үзүүлдгээрээ таны гоо сайханд тун хэрэгтэй хүнсний ногоо юм. Сүүлийн жилүүдэд шөнийн цагаар улаан лооль идэх нь биеийн бодисын солилцоог сайжруулдаг учраас турахад хялбар болгодог хэмээн дэлхий нийтээр шуугих болсон. Мөн түрүүн хэлсэнчлэн сайхан арьсыг дэмждэг гэдэг утгаар бүсгүйчүүдийн анхаарлыг татаж байна. Тэгвэл япон бүсгүйчүүдийн адилаар, өдөр бүр час улаан лоолийг, 2ш (томоос нь), жижиг лооль бол 17-аас илүүтэйгээр оройн цагаар идэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: fashion.everyday.mn