Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Суулт өргөжив

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэрийг эсэргүүцэж, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооныхон өчигдрөөс эхлэн суулт зарласан юм. Суултад өнөөдөр нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны зарим гишүүд нэгджээ. Нийтдээ 20 гаруй хүн сууж байгаа аж. Уг нь өчигдөр суулт зарлагсагдтай Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ нар уулзсан. Гэвч С.Эрдэнэ гишүүн суулт зарлагсдыг заналхийлсэн гэнэ.  Сууль зарлагсдын хувьд Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооноос гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаа гэнэ. Тодруулбал, хууль бусаар Үндэсний зөвлөлдөх хороонд сонгогдсон хүмүүсийг гишүүнээр батламжилсныг тэд эсэргүүцэж буй. Уг нь асуудлаа Хяналтын ерөнхий хороонд өгч, үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүссэн аж. Харин Хяналтын ерөнхий хорооны дарга н.Доржсүрэн “Долоо хоногийн дараа Хяналтын ерөнхий хороо хуралдаж, та бүхний асуудлыг авч хэлэлцэнэ” гэжээ. Тиймээс суулт зарлагсад тэр болтол тэмцлээ үргэлжлүүлнэ. Хэрвээ асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжих юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж