Төрийн албаны зөвлөл өнөөдөр хуралдана

Хуучирсан мэдээ: 2016.09.29-нд нийтлэгдсэн

Төрийн албаны зөвлөл өнөөдөр хуралдана

Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу өнгөрсөн лхагва, мягмар гаригт Төрийн албаны зөвлөлийн шалгалтын комиссоос нэр бүхий гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарыг тодруулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан. Үүнд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яам, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалт хамаарч байгаа юм.

Одоогоор Төрийн албаны зөвлөлөөс хэн, хэн дээрх гурван яамны Төрийн нарийн бичгийн даргаар сонгогдох болзол хангасан бэ гэдгийг албан ёсоор зарлаагүй байгаа. Гэхдээ энэ асуудлыг өнөөдөр 14.00 цагт зарлагдсан Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Тодруулбал, шалгалтын комисс өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан шалгалтын дүнгээ Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд оруулах аж. Үүнд, Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтаас гадна Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Увс, Говь-Алтай, Дорноговь, Төв, Хэнтий, Увс аймгийн Тамгын газрын дарга нарыг тодруулсан сонгон шалгаруулалтын дүнг ч танилцуулах юм байна.

Гэхдээ хэвлэлүүд урьдчилсан байдлаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар жүжигчин Б.Амарсайханы төрсөн эгч Б.Баярсайхан, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын зүтгүүр З.Мэндсайхан тэнцсэн гэдэг мэдээллийг цацаж эхлээд байгаа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж