Гал түймэрт өртөж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2016.10.01-нд нийтлэгдсэн

Гал түймэрт өртөж амиа алджээ

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшгийн шуурхай удирдлагын газраас өчигдөр болж өнгөрсөн аюул ослын мэдээг гаргаад байна.

Тэрхүү мэдээллээр Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, “Рашаант”-ын 24 дүгээр гудамжийн 3 тоотод иргэн Б-н гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2016.09.30/-ны өдрийн 08:04 цагт ирж, Гал унтраах, аврах 64 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан аж. Гэвч уг галд Ү /9 настай, эрэгтэй/ өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Сонсголон”-ын 22 дугаар гудамжийн 750/Д тоотод иргэн Д-н “Huindai Matiz” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 10:48 цагт хүлээн авснаар Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж аюлгүй болгосон байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Цээний 2 дугаар гудамжийн 22 тоотод иргэн Л-н байшин шатаж байна гэсэн дуудлага 14:40 цагт ирж, Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажилласан бол Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино зусланд амбаар шатаж байна гэсэн дуудлага 00:05 цагт ирж, Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж аюулгүй болгожээ.

Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Улаан толгой 3 дугаар багийн 3 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлага өчигдөр 18:38 цагт ирж, Гал унтраах, аврах 51 дүгээр ангийн 4 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.

Иймээс ард иргэдийг галын аюулгүй байдлыг хангахыг Онцгой байдлын албан хаагчид анхаарууллаа.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж