Цагаан Дарь-Эхийн судрыг 100 мянган удаа уншина

Хуучирсан мэдээ: 2016.09.30-нд нийтлэгдсэн

Цагаан Дарь-Эхийн судрыг 100 мянган удаа уншина

Монголын бурхны шашны төв Гандантэгчинлэн хийдийн Дашчойнпэл дацан буюу Цанид чойрын их сургууль байгуулагдсаны 280 жилийн ой энэ жил тохиож буй ажээ.

Тус дацангийн түүхэн ойг угтан Дашчойнпэл дацанд цаглашгүй энэрэлт Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг нэгэн бум буюу 100 мянган удаа унших "Буман Дарь-Эх" хурлыг энэ амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 1, 2-ны өдрийн 11 цагт зохион байгуулах гэж байна.

Мөн сүсэгтэн олон, лам хуврагууд хурлын өдрийг хүртэл өөрсдийн гэр орон, албан газар, сүм хийд, аль зохимжит газар Цагаан Дарь-Эхийн магтаал судрыг уншиж,  Буман Дарь-Эх" хурлын үеэр тоогоо нэгтгэн унших гэнэ.

Цагаан Дарь-Эх бурхныг шүтсэнээр ашдын аврал буюу төгс гэгээрсэн бурхны хутгийг олж болох төдийгүй, энэ насны гай барцад арилж, нас буян дэлгэрэх, цаг бусын өвчин, гэнэтийн ослоос амарлидаг гэж үздэг байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж