Бөхчүүдийн дуулсан АМАРТҮВШИН дуу

Хуучирсан мэдээ: 2016.10.02-нд нийтлэгдсэн

Бөхчүүдийн дуулсан АМАРТҮВШИН дуу

Бөхчүүд дунд урлагийн авьяастан олон байдаг. Тэр дундуу дуу хуураар олны сэтгэлийг хөдөлгөх бөхчүүдийг нэрлэвэл олон гарна. Тэртээ 1975 онд зохиогдож, ард түмний сэтгэлд хүрсэн дууны нэг бол “Амартүвшин”. Хөгжмийн зохиолч Ж.Шараагийн ая, яруу найрагч Д.Батсүрэнгийн үг энэхүү дууг анх нэрт дуучин Адарсүрэн дуулсан ч түүнээс хойш олон уран бүтээлчид ард түмэнд хүргэсээр байна. Тэгвэл хамгийн сүүлд “Амартүвшин” дууг Улсын заан М.Өсөхбаяр, Улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, аймгийн хурц арслан Ө.Сүхбат нар дуулсан юм.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ж.Шараа хэлэхдээ “Дуу гэдэг хүний сэтгэлээс төрөөд сэтгэлд хүрч байвал бүтээл болдог. Амартүвшин дуу бол хүний сэтгэлд хүрсэн дуунуудын нэг. Энэ сайхан дууг бөхчүүд дуулж байгаа нь сайхан байна. Та нар цаг үеэ олж, энэ дууг сонгожээ. Бидэнд амгалан тайван байх. Бие биенээ ойлгох тийм цагт ирээд байна шүү дээ. Амартүвшин дуу 1975 онд хийгдсэн. Эхлээд би аяыг хийгээд. Тэгээд Дарамын Батсүхэд сонсгож байсан” гэсэн юм.

Ингээд бөхчүүдийн амилуулсан Амартүвшинг дууг хүргэж байна.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж