Д.Уянга охины илгээсэн медаль Г.Мандахнаранд иржээ

Хуучирсан мэдээ: 2016.09.30-нд нийтлэгдсэн

Д.Уянга охины илгээсэн медаль Г.Мандахнаранд иржээ

Рио-2016 олимиод оролцон, хүрэл медалийн төлөөх барилдаанд харамсалтайгаар ялагдал хүлээсэн Г.Мандахнаранд Канадад амьдардаг монгол охин медалиа бэлэглэхийг хүсч, захидал илгээсэн тухай өмнө мэдээлж байсан билээ.

Тэгвэл Д.Уянга охины хүсэл биелж, медаль эзэндээ хүрчээ.

Гавьяат тамирчин Г.Мандахнаранд илгээсэн Д.Уянга охины захидалд,

"Манай гэр бүлийнхэн өчигдөр Гавьяат тамирчин Г.Мандахнарангийнхаа хүрэл мeдалийн төлөөх барилдааныг хараад их харамслаа. Барилдааны дараа охин маань харамсан уйлж, аавдаа хэд хоногийн өмнө Ирландын боксчин булхайтай ялагдахад нь нэг хүү сургуулийнхаа тэмцээнээс авсан медалиа бэлэглэснийг яриад, 

"Аав аа, би ч бас 2013 оны Канадын дунд сургуулиудийн аваргаар авсан медалиа Maндахнаран ахад бэлэглэмээр байна" хэмээн энэхүү захидлыг бичлээ. Бид Канад улсын Оттава хотод амьдардаг юм. Зөвшөөрвөл шуудангаар хүүгийнхээ медалийг Монголын бахархал болсон Г.Мандахнарандаа явуулах гэсэн юм" хэмээн бичжээ.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж