Ховд аймагт малын мялзан төст өвчин гарсан. Энэ өвчний улмаас нийт 11 сумын 45 багийн 926 өрхийн 73163 мал өвчилснөөс 11808 мал хорогдож, 57710 мал эдгэрсэн гэх дүн мэдээг тус аймгаас өгч байна.
Мөн 36 бог малыг устгалд оруулсан бөгөөд одоогийн байдлаар 3609 мал өвчтэй хэвээр байгаа аж. Өвчлөлтэй холбогдуулан аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, байнгын 41 пост, 12 хөдөлгөөнт эргүүлийг 24 цагийн туршид ажиллуулж байгаа юм.
Түүнчлэн аравдугаар сарын 10-ны дотор 3 сая 200 мянган толгой бог малыг вакцинжуулах бөгөөд Засгийн газраас 775 сая, 751 мянган төгрөг төсөвлөжээ.
Т.НОМИН