Энэ оны эхний найман сарын байдлаар 78 мянга гаруй нохойг 700 гаруй сая төгрөг зарцуулан устгасан бөгөөд энэ сараас уг ажлыг улам эрчимжүүлэхээр бэлтгэж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх, арчлах, золбин нохой, муур устгах, эзэнтэй нохой, муурыг бүртгэж, үнэмлэхтэй болгох, нохой, мууранд үржил зогсоох мэс ажилбар хийх, нохойн албан татвар ноогдуулах зэрэг арга хэмжээ авахаар төлөвлөжээ.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбаатар хотод 320 мянга гаруй золбин нохой бий гэсэн судалгааг өнгөрөгч онд гаргажээ. Золбин нохой устгалын ажлыг ирэх 10 дугаар сарын 1-нээс энэ сараас эрчимжүүлж, оны эцэст 32 мянган нохойг нэмж устгахаар Захирагчийн ажлын алба төлөвлөж байна.
Т.НОМИН