Монголын Үндэсний бөхийн холбооноос ирэх аравдугаар сард болох бөхийн барилдааны хуваарийг гаргажээ. Монгол бөхийн өргөөнд болох ирэх сарын цуврал барилдаан Баянзүрх хайрхны хишиг барилдаанаар эхэлнэ. Мөн Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойн барилдаанаас гадна Улсын заан С.Гүржавын нэрэмжит барилдаантай.
Ингээд аравдугаар сард Монгол бөхийн өргөөнд болох барилдааныг хуваарийг хүргэж байна.
Үүнд:
- 10.9-ний 14.00 цагаас: Баянзүрх хайрхны хишиг барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо “Бридж” групптэй хамтран зохион байгуулна. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.
- 10.15-ны 14.00 цагаас: Орон сууц нийтийн аж ахуйн салбарын 85 жилийн ойд зориулсан Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаанд 224 бөх зодоглоно.
- 10.16-ны 14.00 цагаас: Сэлэнгэ аймгийн Түшиг сумын харьяат, Улсын заан С. Гүржавын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 256 бөх барилдана.
- 10.22-ны 12.00 цагаас: Сумын заан цолтой болон залуу бөхчүүдийн барилдаантай. /тоо харгалзахгүй/
- 10.30-ны 14.00 цагаас Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болно.
Ч.БОЛ