Жил бүрийн 10 дугаар сарын 2-ны өдөр С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсоор 18 жил болжээ. Өнөөдөр ийнхүү төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн ах дүү, гэр бүл, найз нөхөд, болоод төрийн өндөрлөгүүд хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ үеэр С.Зоригийн гэр бүл, журмын нөхдөөс нь гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, С.Зориг агсны ах С.Баяр, дүү С.Оюун зэрэг олон хүмүүс цугларлаа.
Б.ЗАЯА