Их аварга Б.Түвдэндоржийн ойд зориулсан барилдаан нутагт нь болов

Хуучирсан мэдээ: 2016.09.30-нд нийтлэгдсэн

Их аварга Б.Түвдэндоржийн ойд зориулсан барилдаан нутагт нь болов

ХХ зууны цуут бөх, их аварга Бадамдоригийн Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Алдарт аваргын төрж өссөн Булган аймгийн Хангал суманд түүний мэндэлсний 100 жилийн ойг угтаж өсвөр бөхийн барилдаан хоёр насны ангиллаар 9-р сарын 17-ны өдөр боллоо.

Барилдааны 13-14 насны ангилалд Сайнбаярын Жавхлан түрүүлж, Төмөрчөдөрийн Хүслэн үзүүрлэсэн бол 15-16 насанд Лхагвасайханы Далайцэрэн түрүүлж, Буянтогтохын Сүхбат үзүүрлэв.

Эдгээр амжилттай барилдсан дөрвөн хүүхдийн хоёр нь Түвдэн аваргын удмын хүүхдүүд байгаа нь их аваргын залгамж халаа төрсөөр буйг гэрчилнэ. Тэдэнд зодог шуудаг, мөнгөн шагнал гардуулжээ. Барилдааны үеэр аваргын үр хүүхэд, хамаатан садан, нутгийн олон хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. Одоогоос хоёр жилийн өмнө буюу Хангал сумын 90 жилийн ойгоор Б.Түвдэндорж аваргын хүрэл хөшөөг нутгийнхан нь босгосон аж. Тус барилдааныг Хангал сумын “Хангалын хүчтэн” бөхийн холбооны  тэргүүн Б.Мөнхбат, гишүүн С.Энхбат, Т.Эрдэнэбат болон  Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга  Батнасан, сумын ИТХ болон, ЗДТГ хамтран зохион байгуулсан агаад их аваргын охин Отгончулуун болон бусад үр хүүхэд, ач зээ нараас нь эдгээр хүмүүст чин сэтгэлийн баяр талархал илэрхийлснийг энэ дашрамд уламжилъя.

Харин 10-р сарын 30-нд Монгол бөхийн өргөөнөө их аваргын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан болно.

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж