Аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил” сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын бага хурал Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Олон улсын хуралд дэлхийн 35 орны аялал жуулчлалын компанийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид хүрэлцэн ирнэ. Тэдгээр улсын аялал жуулчлалын практикаас судалж, Торгоны замыг ашиглан Монголд аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах юм байна.
Т.НОМИН