Сурталчилгааны самбарыг байршуулж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.10.01-нд нийтлэгдсэн

Сурталчилгааны самбарыг байршуулж эхэллээ

Дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчид өнөөдрөөс эхлэн тойрогтоо сурталчилгааны самбараа байршуулж эхлээд байна.

Сурталчилгааны анхны өдөр учраас уу, УИХ-ын сонгуультай харьцуулахад сурталчилгааны самбар бага байршиж байна.

Мөн улс төрийн голлох хүчин болох Ардчилсан нам, МАН төв нам дээр орон нутгийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан арга хэмжээ зохиохгүй, дүүрэг, сумд өөрсдөө зохион байгуулах үүрэг авчээ.

Орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд 15209 нэр дэвшигч 7282 мандатын төлөө өрсөлдөөнөө эхлүүлээд байна.

Г.ХОРОЛ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж