Туул, Сэлбэ, Дунд голыг цэвэрлэж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.02-нд нийтлэгдсэн

Туул, Сэлбэ, Дунд голыг цэвэрлэж байна

Нийслэлээр урсдаг, хүний хөл ихтэй голын эргийг цэвэрлэх сарын аян өчигдрөөс эхэлжээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төвөөр урсдаг Туул, Сэлбэ, Дунд голыг цэвэрлэж байгаа юм.

Цэвэрлэгээнд нийт 50 км газрыг хамруулах бөгөөд дөрвөн хэсэгт хуваан оролцох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын албан хаагчдыг хуваарилан ажиллуулах аж.

“Цэвэр орчин цэнгэг ус” байгаль хамгаалах аяны хүрээнд Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл нийт 19 км, Сэлбэ гол (100 айлын гүүрнээс Туул голд цутгах хүртэл) 13км, Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл (Туул голын хойд эргийн дагуу) 11км, Улиастайн уулзвараас Гачуурт хүртэл (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс) 7 км газрууд хог хаягдлаас салгах аж.

М.КЕЙТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж