Улаан буудайг өрөндөө өгч болно гэв

Хуучирсан мэдээ: 2016.09.29-нд нийтлэгдсэн

Улаан буудайг өрөндөө өгч болно гэв

Тариалан эрхлэлтийг дэмжих сан нэг тонн улаан буудайг 520-560 мянган төгрөгөөр худалдаж авахаар болжээ.

Ингэхдээ улаан буудайн чанарыг хоёр, гурав, дөрөвдүгээр зэргээр ангилан,  чанараас нь шалтгаалж 560, 540, 520 мянган төгрөгөөр үнэлж авах аж. Гэхдээ улсын төсөв алдагдалтай гарч, гадаадад төлөх өрийн хугацаа ойртсон, гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан өнөө үед тариаланчдын гар дээр улаан буудай борлуулсан мөнгийг 100 хувь олгох боломжгүй хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн тодотгожээ.

Тухайлбал, улаан буудайгаа Тариалан эрхлэлтийг дэмжих санд худалдсан тариаланчдад мөнгийг нь эхний ээлжинд 40 хувь , дараа нь 30, 30 хувиар хувааж олгох юм байна. Мөн өнгөрсөн хавар тус сангаас трактор, шатахуун, буудайн үр зээлээр авсан иргэд тарьсан буудайгаа өрөндөө өгч болох ажээ.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж