Оюутнууд хөнгөлөлттэй үнээр зорчиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.10.01-нд нийтлэгдсэн

Оюутнууд хөнгөлөлттэй үнээр зорчиж эхэллээ

Оюутнууд өнгөрсөн есдүгээр сарын 27-ноос эхэлж нийтийн тээврийн автобусаар хөнгөлөлттэй үнээр зорчиж эхэлжээ. Тодруулбал, 250 төгрөгөөр зорчих боломж үүсэж байгаа аж.

Смарт картыг оюутнууд сургуулийнхаа Оюутны холбоогоор дамжуулан 3600 төгрөг захиалснаар авч байгаа юм. Гэхдээ Нийтийн тээврийн зохицуулах газраас нэг оюутны зорчих эрхийг сард 22 удаа үйлчлүүлэх эрхтэй байхаар хязгаарлажээ. Өнгөрсөн жил оюутны автобусаар зорчих сарын үйлчилгээний эрхийг 40 гаруй удаа байхаар зохицуулж шийдвэрлэж өгсөн бол өнөө жил хоёр дахин буурсан юм байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж