“Хэпсинат” эмийг 150 ам.доллараар худалдаалж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.02-нд нийтлэгдсэн

“Хэпсинат” эмийг 150 ам.доллараар худалдаалж байна

С вирусын эсрэг эм “Харвони”-той ерөнхий нэршлийн эм болох “Хэпсинат” эмийг нэг хайрцгийг нь 150 ам.доллараар худалдаалж байна. “Хэпсинат” эм нь “Харвони”-той ижил үйлчилгээтэй, Энэтхэг улсад үйлдвэрлэсэн, 98 хувийн үр дүнтэй юм.  Тус эмийг “Харвони” эмийг худалдаалж буй нэр бүхий эмийн сангуудаар борлуулж эхэлжээ.

/Эмийн сангийн жагсаалтыг http://www.mohs.mn/web/upload/files/list.pdf эндээс харна уу/ Мөн Найман шарга төвийн дэргэдэх “Капитал төв”-д байрлах Элэгний төвөөр худалдаалах аж.

Тус эмийг “Харвони”-той адил эмчийн жороор 3-6 хайрцаг уух ёстой. Харин зургаан сар уух шаардлагатай иргэдэд зургаа дахь хайрцгийг үнэ төлбөргүй олгохоор зохицуулжээ. Учир нь зургаан сар уух шаардлагатай иргэдийн хувьд олон шинжилгээ өгч, эм авах тусам санхүүгийн хүндрэлтэй тулдаг тул ийм зохицуулалт хийсэн байна.

Ер нь “Харвони”-оос гадна ерөнхий нэршлийн дөрвөн эм байдаг аж. Харин Монгол Улс хоёр эмийг оруулж ирээд буй нь энэ юм. Тухайлбал, “Ледвир” эмийг оруулсан. Энэ удаад “Хэпсинат” эмийг иргэддээ хүргэхээр болжээ.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж