Мэргэжлийн эмэгтэй теннисчдийн холбооны/WTA/ ээлжит тэмцээн БНХАУ-ын Үхань хотноо болж байна. 2,5 сая ам.долларын шагналын сантай “Wuhan Open” тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх теннисчид бүрэн тодорлоо. Шөвгийн наймд шилдгүүдээс Польшийн А.Радваньска, Румыны С.Халеп, ОХУ-ын Кузнецова нар багтаад байна.
Харин тэмцээнийг тэргүүлэн тоглосон Германы А.Кербер хоёрдугаар тойрогт, АНУ-ын Винус Уильямс гуравдугаар тойрогт өрсөлдөгчдөө хожигдсон. 2015 оны тус тэмцээний аварга Винус өчигдөр ОХУ-ын Кузнецовад хоёр үеийн тоглолтод дийлдсэн юм.
Шөвгийн наймын оноолт:
- Чехийн Петра Квитова – Их Британы Конта
- Румыны С.Халеп – АНУ-ын Мэдисон Кэйс
- ОХУ-ын С.Кузнецова – Польшийн А.Радваньска
- Словакийн Д.Цибулкова – Чехийн Барбора Струкоав нарын теннисчид үлдээд байна.
2,5 сая ам.долларын шагналын сантай “Wuhan Open” тэмцээний аварга аравдугаар сарын 1-ний өдөр тодорно.
Ч.БОЛ