Золбин нохдоос галзуу өвчин илэрчээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Золбин нохдоос галзуу өвчин илэрчээ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар зургаан аймгийн 10 сум, нийслэлийн нэг дүүрэгт мал амьтны халдварт галзуу өвчин гарч, хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна. Архангай аймгийн Батцэнгэл сумын “Ганц мод” хэмээх газарт хаваржиж байгаа Д-гийн хот руу золбин ноход дайрчээ. Тухайн үед тэдгээр нохдыг газар дээр нь устгаж , ариутгал, халдваргүйжүүлэлт хийжээ. Сэг зэмээс дээж авч шинжилгээ хийхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. Тиймээс Батцэнгэл сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 19-нөөс 14 хоногийн хугацаатай хязгааралатын дэглэмийг тогтоогоод байна. Тухайн газарт хоёр өрхийн 8 хүн, 1600 мал, гурван нохой байгаа бөгөөд үүнээс 513 мал, амьтанд урьдчилан сэргийлэх вакциныг хийсэн аж.
Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж