УИХ-аас 2016 оны төсөвт тодотгол хийхдээ хүүхдийн мөнгийг олгохдоо амьдралын төвшинг нь харгалзан үзэж, 60 хувьд нь бэлнээр, 40 хувьд нь хадгаламж хэлбэрээр байршуулж, 2019 оноос бэлэн мөнгө хэлбэрээр авах боломжтой байхаар зааж өгсөн.
Энэ асуудлыг УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа тэргүүтэй Ардчилсан намын гишүүд Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, Цэцэд гомдол гаргажээ. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 12.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна.
Хэвлэлийн бага хурал “Залуучууд” зочид буудалд болох аж.
Г.ДАРЬ