Москва хот дотоодын хэрэглээндээ Microsoft-ийн програмуудыг ашиглахгүй байх шийдвэр гаргажээ. Ингэснээр ОХУ гадаадын технологиос хараат байдлаа бууруулах зорилготой юм байна.
Эхний ээлжинд Москва дахь 6000 орчим компьютерийн үйлдлийн системийг дотоодын Rostelecom компанийн технологиор солих ба цаашид ОХУ-ын “New Cloud Technologies” компанийн бүтээсэн шинэ үйлдлийн системийг 600 мянган компьютерт суулгахаар төлөвлөж байгаа аж.
Мөн Yandex, Mail.ru зэрэг дотоодын технологийн компаниудаа дэмжихийн тулд тус улс Apple, Google зэрэг гадаадын томоохон компаниудад ногдуулах татварыг нэмэгдүүлэх санаачлагыг гаргаад байгаа аж.
Т.МӨНХ