Волейболын “Гоё кап” Буянт-Ухаа ордонд болж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.29-нд нийтлэгдсэн

Волейболын “Гоё кап” Буянт-Ухаа ордонд болж байна

Монголын волейболын холбооны “Гоё кап” залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд болж байна. Уг тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй найман баг өрсөлдөж байна. Улаанбаатар хотын клубүүдээс гадна Өмнөговь, Говьсүмбэр, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар аймгийн баг тамирчид иржээ.

Хэсгийн тоглолт маргааш явагдаж, эрэгтэй найман баг, эмэгтэй дөрвөн баг цааш медалийн төлөө өрсөлдөх юм.

“Гоё кап” залуучуудын УАШТ аравдугаар сарын 3-д өндөрлөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж