Ибрагийн ганц гоолоор “Манчестер Юнайтед” хожлоо

Хуучирсан мэдээ: 2016.09.30-нд нийтлэгдсэн

Ибрагийн ганц гоолоор “Манчестер Юнайтед” хожлоо

Европа лигийн хоёрдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Эхний тойрогт Голландын “Фейноорд” клубт хожигдсон Английн “Манчестер Юнайтед” өнгөрсөн шөнө талбайдаа “Заря”-г хүлээж авч, 1:0-ээр арай гэж буулгаж авлаа. Тоглолтын цорын ганц гоолыг 69 дэх минутад Ибрахимович оруулж, Рүүни түүнд дамжуулалт өгчээ.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Туркийн “Фенербахче” болон Голландын “Фейноорд”-ын хооронд болж, талбайн эзэд 1:0-ээр хожсон байна. Ингэснээр Туркийн баг 4 оноотой хэсгийг тэргүүлж эхэллээ.

ЭХ СУРВАЛЖ: http://mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж