“Эрүүл мэндийн технологи 2016” үзэсгэлэн болж байна

Хуучирсан мэдээ: 2016.10.02-нд нийтлэгдсэн

“Эрүүл мэндийн технологи 2016” үзэсгэлэн болж байна

Эрүүл мэндийн яам, Монголын Эмнэлгийн Инженерүүдийн Нийгэмлэг, Монголын эм зүйн байгууллагуудын “Эм” холбоо, “Мишээл Экспо” компани, “Солонгос Монгол бизнес төв” хамтран Монгол, Солонгос улсын “Эрүүл мэндийн технологи 2016” үзэсгэлэнг зохион байгуулж байна. "Мишээл Экспо" төвд болсон үзэсгэлэн есдүгээр сарын 30-д эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөнө.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд Монгол улсад шинээр нэвтэрч буй эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийг олон нийтэд танилцуулан сурталчилж байна.

Үзэсгэлэнд

  • Эмнэлгүүд, Эм үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, төлөөлөгчийн газрууд
  • Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид
  • Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид
  • Эрүүл мэндийн байгууллагууд
  • Гоо сайхан, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалагч Монгол, Солонгос улсын 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцож байна.

Үзэсгэлэнгийн үеэр Монгол, Солонгосын эмч нар үнэ төлбөргүй оношлогоо, үзлэг хийхээс гадна Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдийн гуравдугаар чуулган болж байгаа юм.

Ч.БОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж