Анжелина сүйн бөгжөө авч үлдэх хүсэлтэй байгаагаа есдүгээр сарын 19-нд гаргасан салах өргөдлөөрөө дамжуулан илэрхийлсэн байна. Тэрбээр өөрийн үнэт эдлэлүүд болон өөрийн гэсэн эд зүйлсээ авч үлдэх хүсэлтэй байгаагаа тусгасан аж.
Холливуудын сэтгүүлчдийн бичиж буйгаар 52 настай Брэд Питт хайрын романсынхаа 12 жилийн ойд зориулж эхнэр Анжелина Жолид үнэт эдлэлийн дизайнер Роберт Прокопын 250,000 ам.долларын алмазан шигтгээтэй бөгж бэлэглэж байжээ.
Өнгөрөгч Пүрэв гаригт /2016.09.29/People сэтгүүлд гарсан нийтлэлээс харахад тэдний салалт хаалттай хаалганы цаана болж байгаа бөгөөд Брэд болон Анжелина нар хоёул албан ёсоор зөвшөөрсөн тохиолдолд тэдний салалтыг шүүхээр шийдвэрлэх аж.
Дөчин нэгэн настай Анжелина Жоли, Брэд Питтэй хамт 12 жилийг өнгөрүүлсний дараа ийнхүү салах өргөдлөө өгсөн байна.Одоогийн байдлаар Жоли 6 хүүхдийнхээ асран хамгаалагч байхыг хүссэн бөгөөд Брэд Питтийг хүүхдүүдтэйгээ хүссэн үед нь уулзуулахыг зөвшөөрчээ.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: DAILY MAIL CO