Хонь: Хүндхэн долоо хоног болж магадгүй. Элдэв зүйлсэд бие сэтгэлээр татагдахгүй байх хэрэгтэй. Чухал төлөвлөсөн уулзалт, ярилцлагыг долоо хоногийн сүүл хүртэл хойшлуулсан нь дээр. Зүрх сэтгэлээ нээхгүй, хардаж сэрдэх нь хосын харилцааг төвөгтэй болгоно. Эрүүл мэнддээ анхаарал тавиарай. Хоол, амралт, нойрны дэглэм барих хэрэгтэй. Санхүүгийн байдал бодсоноос сайн байх нь.
Үхэр: Энэ долоо хоногт бүх зүйл төлөвлөснөөр болохгүй. Учир нь, таны өөрийн чинь хувь тавилан тогтворгүй байна. Шинээр хүнтэй танилцах, харилцаа холбоо тогтооход таатай. Адал явдал эрэлхийлж, эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Ажилдаа алдаа гаргахгүйн тулд хамт олонтойгоо сайн зөвлөлдөх хэрэгтэй. Эрүүл мэнддээ анхаарч, хорт зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Санхүүгийн үйл хэрэгт алдагдал хүлээх магадлалтай.
Хамтатгах: Өөрийгөө хүндэтгэж, “БИ”-гээ хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө хүндлэхгүй бол таныг хүмүүс хүндлэхгүй. Таны ажил хэрэг сайн болсон ч таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Тулгарсан асуудлыг өөрийнхөөрөө шийдээрэй. Илүү зардал гаргах хэрэггүй. Найз нөхөд тань тусламж гуйвал татгалзах хэрэггүй. Хайрттайгаа маргалдахгүй байхыг хичээгээрэй. Эрүүл мэндэд онцын өвчин эмгэггүй байна.
Мэлхий: Ажлын идэвхтэй үе ирж байна. Олонх нь материаллаг байдлаа дээшлүүлж, албан тушаал ахина. Зорилгодоо хүрэхийн тулд мэрийлттэй байдал тань ажил дээрх нэр хүнд нөлөөг ихэсгэнэ. Гэхдээ өөртөө хэт их ачаалал битгий аваарай. Ажил, амралтаа зохицуулахгүй бол ядаргаанд орох хандлагатай. Гэр бүлдээ цаг гаргаж, хүүхдийнхээ хүмүүжилд анхаарал тавих хэрэгтэй. Хосын харилцаанд зөрчил үүсэж, удаан хугацаанд үргэлжлэх магадлалтай.
Арслан: Азтай долоо хоног. Бусадтай хамтарсан ажил, бизнес амжилттай байна. Ажил ихтэй байх боловч зугаатай үйл явдалд оролцоно. Сонирхолтой хүмүүстэй танилцаж, нөхөрлөнө. Өөрийн ажлаа амжуулахын тулд бусдыг хуурч, ашиглах хэрэггүй. Бусдын итгэлийг алдсанаас хожим харамсах болно. Хосууд үл ойлголцлоо тайлснаар харилцаагаа сэргээж батжуулна.
Охин: Эрч хүч, амьдралын идэвх өндөр байна. Шинэ ажил эхлэх, аялах, спортоор хичээллэхэд таатай. Амьдралын эрч хүч нэмэгдсэнээр ажил хэргээ бүтээхэд хялбар байх болно. Хурим хийх эсвэл амьдралдаа чухал алхам хийхэд таатай. Таны бусдыг татах чадвар нэмэгдэж анхаарал татах болно. Мөнгө, санхүүдээ нямбай хандаж, өр зээлээ цагт нь төлөх хэрэгтэй.
Жинлүүр: Материаллаг байдал дээшилж, орлого нэмэгдэнэ. Хайртай хүмүүсийн харилцаа сайн байна. Чухал шийдвэр гаргахдаа бодлоготой хандах хэрэгтэй. Ажил хэрэг амжилттай байна. Санаачлагатай байж ямар ч тохиолдолд эцсийг нь үзэх хэрэгтэй. Эрүүл мэндэд бага зэргийн эмзэглэл, зовиур үүсч магадгүй. Аялалд явж, цэвэр агаарт амрах хэрэгтэй.
Хилэнцэт: Ашигтай долоо хоног. Хувийн бизнес эрхэлдэг бол ашигтай байна. Оффисийн ажилтнуудын хувьд ажил урагшгүй, удаашралтай, залхуутай байх бололтой. Таны эрч хүч, урам зоригийг сэргээх хэн нэгэнтэй учрах бололтой. Хөндлөнгийн хүмүүст хувийн амьдралдаа дэлгэх хэрэггүй. Таны амьдрал зөвхөн танд л хамаатай. Эрүүл мэндийн байдал сайжирч, эрч хүч сэргэнэ.
Нум: Долоо хоногийн эхний өдрүүдэд ажилтай холбоотой олон асуудал үүснэ. Хариуцлага алдсанаас ажилдаа алдаа гаргах бололтой. Алдаагаа хүлээн зөвшөөрч, өөртөө хэт шүүмжлэлтэй хандах хэрэггүй. Агаар салхинд гарч, найз нөхөдтэйгөө уулзаж, амьдралын сайн сайхныг мэдрэх хэрэгтэй. Шинэ ажил эхлүүлэхээр бол долоо хоногийн сүүл үеийг сонго. Бизнесээ өргөжүүлэх гэж байгаа бол түр азнаарай.
Матар: Хувь тавилан чинь таны гарт байна. Юу хүсч буйгаа сайн бодож, төлөвлөгөө гаргаарай. Ажлын талбарт гэнэтийн өөрчлөлт гарна. Энэ нь таны өмнө мэргэжилдээ ахиж дэвших шинэ үүдийг нээнэ. Таны эхлүүлсэн ажил төсөөлснөөс чинь илүү амжилттай байна. Орлого нэмэгдэж, санхүүгийн хүндрэлээс гарч чадна. Нойргүүдлээс болж эрч хүч буурч, бие тавгүйрхэх бололтой.
Хумх: Аз жаргалаар бялхана. Бусадтай харилцахад хялбар ойлголцоно. Хайр сэтгэлээ илчлэх, илтгэл тавих зэрэгт та одтой байх болно. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, эрх чөлөөг мэдэрнэ. Ганц бие хүмүүс харж явдаг хүндээ сэтгэлээ нээх хэрэгтэй. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, судалгаа хийхэд таатай. Орлого нэмэгдэж, санхүүгийн хүндрэлээс гарч чадна. Эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй.
Загас: Та хайр дурлалд умбаж, эргэн тойрны бүхнийг умартаж магадгүй. Сэтгэл санаа өөдрөг байх нь ажилдаа амжилт гаргахад нөлөөлнө. Гэр бүл, хамаатан садны дунд баярт үйл явдал тохионо. Найз нөхдийн мөн чанар энэ үед танигдана. Санхүүгийн хувьд санаа зовох хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаараарай.