Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Засаг даргын орлогч С.Мөнхбаяр нар хүний эрхийг дээдэлж хамтран ажиллах талаар албан байгууллагуудын удирдлага, мэргэжилтэнүүдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Өмнөговь аймгийн хувьд уул уурхай хөгжиж хөдөлгөөнт болон суурин хүн ам олноор төвлөрч байна. Хүн ам олноор төвлөрч буйтай холбоотой хүний эрхийг хамгаалах асуудлыг хөндөж байх хэрэгтэйг анхааруулсан юм.