Азийн элсний наадмын эхний өдөр /2016.09.25/ Монголын багийн анхны мөнгөн медалийг Кураш бөхийн төрөлд өрсөлдсөн О.Чинбат /60кг/ хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Ираны бөхөд ялагджээ. Мөн энэ өдөр жюү жицү бөхийн төрөлд -94кг жинд өрсөлдсөн Б.Ариунцог /”Гаруда” клуб/, +94 кг-ын жинд өрсөлдсөн Б.Өнөржаргал /”Женко” клуб/ нар хүрэл медаль хүртлээ.
Азийн олимпийн зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг Азийн элсний V наадам Вьетнамын Данан есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 03-ны өдрүүдэд үргэлжлэх юм.
МОНГОЛЫН БАГ
- Жиүжицү
- Самбо
- Кураш
- Бодибилдинг
- Петанк
- Волейбол
- Сагсанбөмбөг 3х3
- Элсний бөхийн төрлүүдэд нийт 37 тамирчны бүрэлдэхүүнтэй энэ удаагийн наадамд оролцож байгаа юм.
АЗИЙН ЭЛСНИЙ НААДМЫН ТӨРЛҮҮД:
- Усанд сэлэлт – марафон
- Элсний хөл
- бөмбөг
- Элсний волейбол
- Элсний гандбол
- Сагсан бөмбөг 3х3
- Элсний бөх
- Самбо
- Жиү Жицү
- Кураш
- Мутай бокс
- Үндэсний бие хамгаалах урлаг
- Элсний петанк
- Модон бөмбөг
- Хөнгөн атлетик
- Бодибилдинг
Тайландын Пукет арал дээр зохион байгуулагдсан өмнөх наадмаас Монголын баг самбо, жиү жицү, кураш, мутай боксын төрлүүдэд 6 алт, 4 хүрэл медаль хүртэж байсан билээ.
Б.ЭНХ