Намрын чуулганыг хэзээ нээх вэ?

Хуучирсан мэдээ: 2016.09.25-нд нийтлэгдсэн

Намрын чуулганыг хэзээ нээх вэ?

Жил бүрийн аравдугаар сарын 1-нд УИХ-ын намрын чуулганыг нээдэг ч ирэх сард энэ өдөр бямба гариг тул аравдугаар сарын 3-н болж хойшлогдох чимээ дуулдаж байна.

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтыг УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан. Түүнд Монгол Улсын 2017 оны төсвийн төсөл, 2017 оны Мөнгөний бодлого, мөн ээлжит бус чуулганаас буцаан татсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай, Зөрчлийн тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай зэрэг олон нийтийн анхаарлыг татаж буй хуулиуд хэлэлцэгдэх юм.

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн дэлгэрэнгүйг дараах жагсаалтаас тодруулж харна уу.

  • Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
  • Хүний хөгжил сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
  • Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл
  • “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
  • Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл
  • Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл
  • Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл
  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
  • Сонгуулийн тухай хуулийн төсөл
  • Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Ач санах тухай хуулийн төсөл
  • Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Боловсролын зээлийн сангийн тухай хуулийн төсөл
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Бусад 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж