Ижил хүйстнүүд гепатитаар халдварлах магадлал өндөр

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Ижил хүйстнүүд гепатитаар халдварлах магадлал өндөр

Халдварт А, В гепатитын вирус нь хэд хэдэн замаар тардаг ч бэлгийн замаар бусдад дамжих эрсдэл өндөр байдаг байна. Уг халдвараас сэргийлэх вакцин гарсан ч эрт үед нь эмчлүүлэхгүй бол үхлийн аюулд хүргэдэг аж.

В гепатит гэж юу вэ ?
В гепатит бол бэлгийн замаар дамждаг өвчин. Энэ өвчнийг үүсгэгч вирус /HBV/ элгийг гэмтээдэг бөгөөд халдвар авсан хүний цус болон үрийн шингэнд илэрнэ. Халдвар авсан хүний цусанд өтгөн ихээр хуралдсан байдгаас гадна биеийн гадна оршин амьдрах чадвартай.

А гепатит гэж юу вэ ?
А гепатит нь вирусаар/HAV/ үүсгэгддэг элэгний өвчин. Халдвартай хүний баасанд илэрнэ. Өвчтэй хүнээс ахуйн болон бэлгийн замаар халдана.

Хадвар хэрхэн тархдаг вэ ?
Хамгаалалтгүйгээр шулуун гэдсээр болон  үтрээгээр секс хийсэн тохиолдолд
Зүү тариурыг дамжуулан хэрэглэх
Халдвартай хүний ил шарх, гэмтэл болон цусанд хүрэх
Шүдний сойз, сахлын хутга зэргийг дундаа хэрэглэх
Үүний зэрэгцээ архаг халдвартай хүнтэй нэг гэрт аммьдрах нь В гепатит дамжих нэг зам юм. А гепатитын вирус нь нүдэнд харагдахгүй шахам өчүүхэн төдий өтгөн ч сексийн үеэр ходоодонд орсноор халдана. Мөн өтгөнөөр бохирдсон хүнс, ус хэрэглэх замаар дамждаг байна.

Халдвар авсан хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ ?
Хэт ядрах, дотор муухайрах, халуурах, шээс хар өнгөтэй гарах, гэдэс дүүрэх, арьсний болон нүдний өнгө шаравтар туяатай болох зэрэг шинж тэмдэг илэрнэ. Мөн шинж тэмдэг огт илрэхгүй эсвэл хурцаар илрэх тохиолдол ч байдаг. Эдгээр вирусээр нэгэнт халдварласан бол халдварын голомт болж бусдад тараах эрсдэлтэй.

Халдвар авсан хүн бүрэн эдгэх боломжтой юу?
Бүрэн эдгэж дархлаа тогтдог. Эмчлүүлэхэд хэдэн сар шаардлагатай. Харамсалтай нь халвар авагчдын 6 % нь вирусыг хэдэн жилээр биедээ тээж халдварын голомт болсоор байдаг. Вирусын халдварыг удаан тээснээр илт шинж тэмдэг илэрхгүй ч элэгний хатуурал, өмөн үү тусах аюултай.

Халдвараас хэрхэн хамгаалах вэ ?
Гепатитын эсрэг юакцин хийлгэх
Хамгаалалттай секс хийх
Эрсдэлтэй найз нөхдөө вакцинжуулалтад хамруулах
Эрүүл ахуйг чанд сахих
Цусны шинжилгээ байнга өгөх

Вакцин хэр үр дүнтэй вэ?
 Халдварт А,В гепатитын эсрэг вакцин хийлгэсний дараа насанд хүрэгчдийн 90 -100 %  нь дархлаатай болдог. Харин С гепатитаас хамгаалахгүй. Энэ нь өөр нэг төрлийн вирус бөгөөд биеийн шингэнээр дамжин халддаг байна. Ванцины сөрөг нөлөө гэвэл тариулсан ором нь шархлах, толгой өвдөх, ядарч сульдах талтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж