Анх удаа “Улаанбаатарын намар”-ыг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

Анх удаа “Улаанбаатарын намар”-ыг тэмдэглэнэ

“Улаанбаатарын намар“ нэгдсэн өдөрлөг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар  энэ сарын 30 -ны өдөр  Жанжин  Д.Сүхбаатарын талбайд  анх удаа болох гэж байна.

Уг өдөрлөгийн үеэр роп попын одод болох “Никитон”, “Камертон” зэрэг хамтлаг өөрсдийн уран бүтээлээ эгшиглүүлэх юм. “Улаанбаатарын намар”  тоглолтын  ерөнхий найруулагчаар  Төрийн соёрхолт, дуучин Д.Болд ажиллаж байгаа ажээ.

Энэхүү өдөрлөгөөр үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээ эрхлэгчид дэмжих зорилготой бөгөөд  төв талбайд  үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг үндэсний компаниуд халуун хоол, хүйтэн ундаа, амтат бүтээгдэхүүнээр  үйлчлэх юм байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж