"Чингис хаан-Улаанбаатарын цом" боксын олон улсын тэмцээнд оролцох Монголын баг тамирчдын нэрс тодорчээ. Тэмцээн ирэх аравдугаар сарын 18-22-ны өдрүүдэд Спортын төв ордонд болох юм.
Монголын боксчдын “Токио-2020” олимпийн циклийг эхлүүлж буй "Чингис хаан-Улаанбаатарын цом" тэмцээнд Рио-2016 олимпийн хүрэл медальт Д.Отгондалай хараахан оролцож амжихгүй бол ойрын хугацаанд томоохон тэмцээнүүдийг өнжөөд байсан ОУХМ, Азийн аварга З.Энхзориг рингнээ эргэн ирэхээр болжээ.
МОНГОЛЫН БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:
ЭРЭГТЭЙ
49 кг:
- Г.Ган-Эрдэнэ
- Б.Тамир
- Б.Цэндсүрэн
- Д.Мөнх-Эрдэнэ
- Ц.Жамъянбат
- Х.Энхмандах
- Г.Ариунболд
52 кг:
- Х.Энх-Амар
- М.Гандулам
- Т.Жолдасбек
- Б.Батчулуун
- Н.Мөнхбаатар
- Б.Мөнхдалай
56 кг:
- Э.Цэндбаатар
- О.Мөнхсайхан
- Б.Мишээлт
- Б.Төмөрхуяг
- А.Даваадалай
- Н.Цогтбилэг
60 кг:
- О.Батхүү
- З.Шинэчигтага
- Ж.Еркин
- Б.Билгүүн
- Б.Жавхлан
- Ц.Пүрэвсүрэн
64 кг:
- А.Бадар-Ууган
- Б.Чинзориг
- Г.Баярхүү
- О.Норовбал
- Б.Сүххуяг
- Э.Бат-Өлзий
69 кг:
- Б.Түвшинбат
- З.Энхзориг
- О.Отгон-Эрдэнэ
- О.Бямба-Эрдэнэ
- Д.Давааням
- Э.Элбэг
75 кг:
- Н.Шинэбаяр
- Г.Далай
- Ж.Отгонжаргал
- Б.Эрхэмбаяр
- О.Олзбаатар
81 кг:
- С.Эрдэнэбаяр
- А.Ганбат
- Ч.Ганзориг
- Т.Ибраим
- Х.Бекнур
ЭМЭГТЭЙ:
48 кг:
- Д.Дэлгэрмөрөн
- Л.Алтанцэцэг
- О.Жаргалан
- Ж.Нямсүрэн
51 кг:
- М.Нандинцэцэг
- С.Есүгэн
- А.Энхцацарал
- Б.Мөнхсаран
54 кг:
- Т.Болортуул
- Э.Нямсүрэн
- Б.Болорчимэг
- М.Гүндэгмаа
- Д.Нандинсувд
- Д.Хонгорзул
57 кг:
- Б.Удвал
- Л.Ангараг
- М.Намуун
- Н.Оюун-Эрдэнэ
60 кг:
- О.Сувд-Эрдэнэ
- П.Даваа
Монголын боксын холбооноос зохион байгуулж буй Олон улсын тэмцээнд ОХУ, Казахстан, Узбекстан, БНХАУ, Герман, Нигерийн боксчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.
"Улаанбаатарын цом"-ыг 2000 оноос өмнө 26 удаа зохион байгуулсан бөгөөд хэсэг хугацаанд завсарласны дараа ийн сэргээж байгаа юм.
Б.ЭНХ