Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд өндөрлөлөө. Тус тэмцээний аваргаар Монголын оюутны шигшээ баг шалгарч Тайвань, БНХАУ-ын баг мөнгө, хүрэл медаль эзэд боллоо.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, Хонг Конг, Макао, Казахстан гэсэн долоон орны баг өрсөлдлөө.
6 дахь удаагийн тэмцээний хагас шигшээд БНХАУ, Тайвань, Хонг Конг, Монголын багууд шалгараад байсан юм. Ингээд өнөөдөр болсон финалын тоглолтод Монгол Тайваныг 92-79-өөр хожиж, аваргын цомыг өргөлөө. Хүрэл медалийн төлөөх тоглолтод БНХАУ Хонг Конгийг 92:82-оор хожлоо.
ДҮН:
- Алтан медаль: Монгол – Тайвань 92-79
- Хүрэл медаль: БНХАУ – Хонг Конг 92-82
- V-VII байр: Макао, БНСУ, Казахстан
Ч.БОЛОР