Усанд автсан 16 иргэний амь насыг аварчээ

Хуучирсан мэдээ: 2016.09.24-нд нийтлэгдсэн

Усанд автсан 16 иргэний амь насыг аварчээ

Өчигдөр /2016.09.23/ Улаанбаатар хотын баруун чиглэл Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны орчим их хэмжээний бороо орсны улмаас усанд автсан 14 дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч шуурхай арга хэмжээ авч усанд автсан 12 иргэний амь насыг аварчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын эцэс Канад хаус хорооллын зүүн урд талын жалганд үерийн усанд урсаж байсан автомашинаас дөрвөн иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ. Мөн тус хорооны Тахилтын эцэс дуудлагаар очиход уг айлын гэр, байшин нь үерийн усанд өртөж, 10 см орчим лаг шавар, хогонд дарагдан 50 метр орчим банзан хашаа нь жалганд эвдэрсэн байсныг гаргаж өгчээ. Тус хорооны Тахилтын нэгдүгээр буудал төмөр замын нүхэн гарцын хойд талд автомашинтай хүмүүс машинтайгаа усанд автсан дуудлагаар очиж, машинд байсан хоёр том хүн, гурван хүүхдийг аварсан байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын эцэст автомашин үерт автлаа гэсэн дуудлагын дагуу Аврах ангийнхан очиход “Elantra” загварын автомашинд 43 настай эмэгтэй, зургаан настай хүү, 14, 10 настай охин нар байжээ. Тэднийг гарган аюулгүй газар хүргэжээ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж