АТГ 38 хэргийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

АТГ 38 хэргийг шалгаж байна

Авлигатай тэмцэх газар энэ сарын 19-23-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй зургаан гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол, мэдээллийг шалгажээ. Үүнээс 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд 16 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 46 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 3 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэсэн бөгөөд одоогоор 38 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй хэмээн АТГ-аас мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: АТГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж