“Сэлэнгэ Пресс” гурван тойрог дараалан хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

“Сэлэнгэ Пресс” гурван тойрог дараалан хожигдлоо

Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 16 дугаар тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө.

Өчигдөр 14:00 цагт “Хоромхон”, “Сэлэнгэ Пресс” багуудын сонирхолтой тоглолт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд болсон. Тус хоёр багийн эхний тоглолтод “Сэлэнгэ Пресс” илүү байсан ч гоолгүй тэнцэж байлаа. Өнөөдрийн тоглолтын эхний хагас ч мөн адил гоолгүй өндөрлөсөн.

Харин хоёрдугаар үеийн 56 дахь минутад үндэсний дээд лигийн хамгийн хурдан хөлбөмбөгчдийн нэг А.Улсболд гоол оруулж, “Хоромхон” тэргүүлээд эхлэв. Гэхдээ эсрэг багийн төвийн хамгаалагч Япон легионер 73’ минутад толгойгоороо гоол оруулж, тооны харьцааг тэнцүүллээ. Түүнээс хойш багууд эн тэнцүү тоглолтыг үзүүлж эвийн гэрээ байгуулах магадлал өндөр байсан ч эхний гоолын эзэн А.Улсболдын дамжуулалтаар өнгөрсөн жилийн мэргэн бууч Н.Нараболд 86 дах минутад гоол оруулж, багтаа ялалт авч ирлээ. Тийнхүү сүүлийн гурван тоглолтод хожигдсон “Сэлэнгэ Пресс” 19 оноотой долоодугаар байрт бичигдээд эхэллээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.THE-MFF.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж